1:26 PM Алиса гайхамшигийн оронд [монгол хадмал] | |
Киноны тухай: Хар нялхаасаа хар дарж зүүдэлдэг байсан охин 19 нас хүрч хүсээгүй хурим хийхийн даваан дээр гэнэт нэг хүрэмтэй цаг барьсан туулай гарч ирсэнээр бүх зүйл орвонгоороо эргэж Алиса охин газар доорхи гайхамшигийн оронд ирэх болно. Ямарч байсан хүүхдүүддээ энэ киног заавал үзүүлээрэй. Тэд өөрийн гэсэн мөрөөдөөрөө аялахыг дандаа хүсдэг шүү дээ. Хүүхэд ч гэлтгүй компьютер график ашиглаж хийсэн фантастик кинонд дуртай залуус ч гэсэн үзэх киноных нь нэг. Зураглал болоод тоглосон жүжигчид нь үнэхээр таалагдсан миний хувьд ярих юм байхгүй таалагдсан. Алдарт найруулагч Тим Буртан найруулсан болохоор түүний сайн найз бидний сайн мэдэх Карибын тэнгисийн дээрэмчин жүжигчин Жонни Дефф тоглосон юм. 1990 оноос хойш түүний долоон ч кинонд тоголчихоод байгаа юм байна. Жонни Дефф бол яаж тоголох нь ойлгомжтой. Алисагийн дүрд Австрали гаралтай залуу жүжигчин 21 настай Миа Вошиковска тоголсон. Хөөрхөн бүсгүй байна лээ. Улаан хатан бол үнэн гоё дүр. Хөөрхий муу нэртэй л болохоос энэ киног жинхэнэ гоё болгож байна лээ. Улаан хатны дүрд Tim Burton-ы эхнэр Helena Bonham Carter тоголсон юм байна. Гэр бүл, найз нөхөдийн бүтээл юм уу хаашаа юм. Цагаан хатан /Anne Hathaway/ их ямбатай хэ хэ.
Нээх гардаггүй. Сүүл хэсэгт л гардаг. Гэхдээ их яригддаг. Бас нэг хөөрхөн юм нь хоёр бондгор сонин ярьдаг инээдэмтэй бүдүүн ихрүүд. Зохиолд нь нэмж оруулсан юм шиг байна лээ. За тэгээд л анхны орчуулсан кино гэдэг гоё л юм байна. Яг орчуулж дууссаны дараа ахиад өөр кино орчуулмаар санагдаад л... Одоо Bounty Hunter, Clash of the Titans гээд хоёр кинон дээр зэрэг сууж байна даа. Бичлэгийн хувьд бол ам бардам маш сайн гэж хэлэх байна. Үзчихээд тэр доор байгаа гүүглийн реклам дээр нь ганц товшчхоорой найзуудаа. | |
|
| |
| Total comments: 0 | |

Нээлтээ хийсэн огноо: 2010/03/15 Бүтээсэн студи: Walt Disney Найруулагч: Tim Burton Киноны төрөл: Адал явдалт | Фантастик Орчуулагч: Шинэков

