Home » 2010 » July » 13 » Аваргуудын хүлэг айрагдав
5:05 PM
Аваргуудын хүлэг айрагдав




Их Монгол Улс байгуулагдсаны 802, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд Монгол түмний бахархал болсон бөхчүүдийн цөөнгүй нь хурдан морины уяа сойлго тааруулан наадлаа. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөө жилийн баяр наадмын соёолон насанд хурдан буянгаа хурдлуулж, түүний бор соёолон айргийн тавд давхисан бол даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага улсын баяр наадамд аман хүзүүдсэн билээ. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, даян аварга А.Сүхбат нар Төрийн их баяр наадамд торгон жолоо өргүүлсэн хурдан хүлгүүдийнхээ цолыг дуудуулахаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ирээд буй үеийн зургийг та харж байна. Асашёорюү энэ өдөр үзмэн хүрэн өнгийн дээл, хэт хутгаар гангарсан байсан бол бөхийн дэвжээнээсээ хөндийрснөөс хойш багагүй жин хассан даян аварга А.Сүхбатын шинэ дүр төрх олны нүдийг орой дээр нь гаргах шахаж байлаа.
Category: Мэдээ, Мэдээлэл | Views: 799 | Added by: Bayaraa | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: И-мэйл:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps