|
Грин Пойнт цэнгэлдэх хүрээлэнд "Үхлийн
хэсэг”-ийн 2 дахь тойргийн Португал болон Хойд Солонгосын багуудын
тоглолт тэнцээ дүүрэн уйтгартай болж байгаа гэгдэж буй Дэлхийн Аваргыг
чимсэн гайхалтай болж өнгөрлөө. Энэхүү тоглолтод Португалчууд яах
аргагүй илүүрхэж, 1966 оны шөвгийн 8-д учраа тааран 5:3-ийн
харьцаатайгаар хожигдсон Хойд Солонгосын баг хариугаа авна гэж байсан ч
тэдэнд хөлбөмбөгийн хичээл заалаа.
Португалын багийн хувьд Кот Д‘Ивуартай 0:0-ийн харьцаатайгаар
тэнцсэн бүрэлдэхүүнээ өөрчлөн 4 тоглогчийг гараанд шинээр гаргажээ.
Декугийн хувьд бага зэргийн гэмтэлтэй
байснаас түүний байран дээр Тиагог гаргаж, харин Данни, Лиэдсон, Пауло
Фэррэйрагийн оронд Симао Уго Алмейда, Мигуэл нарыг гаргажээ.Харин
Бразилын багийн эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлсэн Хойд Солонгосчууд
тактикийн өөрчлөлт хийгээгүй юм. Португалын багийн хувьд
довтолгоог илүүд үзсэн бүрэлдэхүүнийг гаргасан бөгөөд Уго Алмэйдаг
дэмжихээр Роналду, Симао нар гараанд гарсан байсан. Харин Хойд
Солонгосын хувьд үндсэн 4-4-2 тактиктайгаар тоглолтыг эхлүүлсэн.
Тоглолт эхлээд анхны аюултай довтолгоог Португалын багийн ахлагч
Кристиану Роналду 20 метр орчмоос цохиж хийсэн хойш Португалчууд
илүүрхэн тоглолж байсан төдийгүй үүний нэг жишээ нь Карвальюгийн шон
оносон явдал юм. Ийнхүү хүчтэй довтолгоо явуулж байсан Португалчууд
хүссэндээ хүрч Тиагогийн дамжуулалтаар Раул Мэйрелэш багтаа 28 дахь
минутанд тэргүүллийг авчирсан. Тоглолтын эхний хагаст шиврээ бороо
орсноос ч тэр үү, үзэгчдийг шуугиулах өөр аюултай довтолгоо болсонгүй
багууд төдийлөн довтлолгүй 15 минутын завсарлагаа эхэлсэн юм.
Харин тоглолтын 2-р хагаст хэний ч төсөөлөөгүй үр дүн гарсан нь
Португалчууд нэмж 6 гоолыг оруулж нэг ч гоолыг алдсангүй Хойд Солонгосыг
7:0-ээр бут ниргэсэн. 1-р үед орж байсан бороо зогсоход тэрхүү бороог
Португалчууд үргэлжлүүлсэн юм. Симао (53) эхний гоолыг оруулж Уго
Алмэйда (56), Лиэдсон (81), Роналду(81) нар тус бүр нэг гоол, харин
Тиаго (60, 89) дубль хийсэн юм. Багийн ахлагч Роналду нь ийнхүү айлын
хаалгыг мялааснаар бараг 2 жил шахуу хийгээгүй байсан гоолоо хийсэн юм.
Эцэст нь дүгнээд хэлэхэд энэхүү тоглолтод Хойд Солонгосчууд аргагүй том
тэмцээний туршлага, сэтгэл санааны бэлтгэл муу байсан нь харагдаж байсан
бол Португалчуудын хувьд Кот Д‘Ивуартай тэнцсэн Португалчууд биш, цоо
шинэ Европын Бразилчууд гарч ирсэн байлаа. Ингэснээр
Португалчууд хэсэгтээ 4 оноотой 2-р байран Бразилын багийн ард бичигдэж
байгаа бөгөөд хэсгээс гарах маш өндөр магадлалтай боллоо.
Португалчууд гайхалтай байлаа, шилдэг нь байлаа... Тоглолтын шилдэг
тоглогч: Тиаго Декугийн оронд гараанд гарсан Тиаго Хойд
Солонгосыг хожиход гол үүргийг, багийн найруулан тоглогчийн үүргийг
гайхалтай биелүүллээ. Эхний гоолын дамжуулалтыг өгөн, өөрөө 2-р хагаст
дубль хийж итгэл дүүрэн тоглолтыг үзүүлсэн. |